МЭДЭЭ
“ДЭЛХИЙН НӨӨЦ” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд “Дэлхийн нөөц ба Хятадын хэв маягийн орчин үеийн шинэчлэл” (The First World Resources Forum – World Resources and Chinese Modernization) сэдэвт олон улсын анхдугаар форум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус форумыг Хятадын Байгалийн нөөцийн нийгэмлэг,
“Бүс ба Зам” бүс нутгийн олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO), Хятадын Экологийн эдийн засгийн нийгэмлэг болон Хятадын Шинжлэх ухааны академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн дэмжин ажиллав.
Монгол Улсаас Шинжлэх ухааны академийн Их сургууль (ШУАИС), ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ) тус форумын хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
Тус форумд Монгол, Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан зэрэг улсын 150 орчим эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож, дэлхийн байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, нөөцийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн хамгаалал, ногоон хөгжил, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны асуудлаар 14 үндсэн илтгэл, 3 салбар хуралдааны 22 илтгэл буюу нийт 36 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, санал туршлагаа солилцлоо.
Монгол Улсаас Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Бат-Эрдэнэ, ШУАИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Баттогтох, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн нар оролцов.
Форумын нээлтийн үеэр Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Форумын үндсэн хуралдаанд Монголын эрдэмтэд дараах сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:
🔹 ШУАИС-ийн ректор, шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Баттогтох – “Монголын тэгш өндөрлөгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх санаачилга: Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт ба бүс нутгийн хамтын ажиллагаа” (Mongolian Plateau Resilience Initiative: Sustainable Resources and Regional Cooperation).
🔹 ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн – “Монгол Улс: Уур амьсгалын өөрчлөлтийн эрчимтэй бүс нутаг ба түүний байгалийн нөөц, тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөө” (Mongolia: A Hotspot of Climate Change and Its Implications for Natural Resources and Sustainable Development).
Форумын хүрээнд дэлхийн байгалийн нөөцийн аюулгүй байдал, тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тогтвортой байдал, ногоон хөгжил, байгалийн нөөцийн менежмент, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Энэхүү олон улсын анхдугаар форумд ШУАИС болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцсон нь Монгол Улсын эрдэмтдийн судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, Монголын тэгш өндөрлөгийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтарсан судалгааг хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын түншлэл, бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.