ШУАИС-ИЙН БАГШ, СУДЛААЧДЫН СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ
Уур амьсгалын өөрчлөлт, зудын эрсдэл, мал сүргийн хорогдол болон нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын асуудлыг хөндсөн судалгааны өгүүлэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдлээ.
ШУАИС-ийн багш, дэд профессор Б. Нандинцэцэгийн бүтээл нь Монгол орны мал аж ахуйн уур амьсгалын эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, цаашид хэрэгжүүлэх боломжтой арга замуудыг тодорхойлсноороо ач холбогдолтой юм.
Уур амьсгалын эрсдэл Евразийн хуурай бүсийн орнуудын мал сүрэгт хэрхэн нөлөөлж байна вэ?
Impacts of climate hazards on livestock populations in the Eurasian dryland countries
Уг судалгаанд Монгол, Казахстан, Турк улсын 1971–2020 оны мал сүрэг болон уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан ган, өвлийн хүйтэн, цасны нөхцөл малын тоо толгойн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлснийг харьцуулан судалжээ. Тухайлбал, 2010 онд Монголын мал сүргийн тоо 11.2 сая толгойгоор буюу 23.4 хувиар буурсан нь ган, өвлийн хүнд нөхцөл давхцах үед мал аж ахуй ямар их эрсдэлд өртөж болохыг харуулжээ.
Уг өгүүлэл Impact Factor - 4.2, Q2 ангиллын Regional Environmental Change сэтгүүлд хэвлэгджээ.
📄 Өгүүллийн DOI: https://doi.org/10.1007/s10113-026-02643-6
ШУАИС-ийн багш, судлаачдын олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны бүтээл туурвил нь Монгол орны өмнө тулгамдаж буй асуудлыг дэлхийн судалгааны түвшинд авч үзэх, бодит шийдэл боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
👏 Судалгааны багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!

